Улаан номд 817 зүйл шинээр нэмэгджээ
Ховордсон болон мөхлийн ирмэгт тулсан төрөл зүйлүүдийг тэмдэглэх Дэлхийн Улаан номыг Олон улсын байгаль хамгаалах холбоо \IUCN\ хоёр жилд нэг удаа шинэчилдэг байна.
Тэр ээлж нь энэ жил таарсан байна.
Нэн ховор, ховордож болзошгүй гэсэн зэрэглэлээс ховордсон, устах аюултай гэх зэрэглэлрүү буурсан 817 зүйлийн амьтан, ургамал Улаан номд шинээр бичигдсэн байна. Тэдний 51 нь хөхтөн амьтан бөгөөд олонх нь лемур бич байна. Харин шинээр 400 гаруй зүйлийн ургамал устаж үгүй болох аюулд өртсөнөөс тэн хагас нь зэрлэг цахирмаа цэцэг байжээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор дэлхий дээрх бүх лемур бичний 90, мөлхөө цахирмааны 79% нь мөхлийн ирмэгт ирээд байна.
Улаан номыг “зузаатгасан” зарим амьтдыг онцолбол энэ жилийн хөл бөмбөгийн дэлхийн аваргын бэлгэдэл болсон Бразилийн армадилло буюу шоргоолж идэштэн, япончуудын хүнсэндээ хэрэглэдэг загаснуудаас хамгийн үнэтэй нь болох япон могой загас дэлхийн хамгийн жижиг оюун ухаантай амьтан болох хулгана лемур устаж болзошгүй амьтны жагсаалд нэмэгдсэн байна.
50 жилийн өмнө бий болсон IUCN-ий Улаан номд 73686 зүйлийн амьтан, ургамал бүртгэгдээд байгаагаас 22103 нь буюу 30 нь устаж үгүй болох эрсдэлтэй ангиллынх гэнэ.
No comments:
Post a Comment