Tuesday, August 5, 2014











Хөвсгөл аймаг Дархадын хотгор Ренчинлхүмбэ сум

Би биологич, шувуу судлаач. Монгол Улсын “Улаан ном”-д устаж болзошгүй ховор ургамал хэмээн бүртгэгдсэн энэхүү дөрвөлсөн навчит Бөлбөө цэцэг нь Монгол орны гурван газар тэмдэглэгдсэн.
Усан дотор ургаж, усны мандал дээр дэлбээлдэг ариун нандины бэлгэдэл болсон эл цэцэг төрийн соёмбо сүлдэнд багтсан байдаг. Тун харамсалтай нь энэ ховор цэцэгтэй нуур ширгэж байна лээ. О.Соронзонболд

 Хөвсгөл нуурын эрэг

Наадмын амралтаараа анх удаагаа Хөвсгөл рүү явах боллоо. Гэтэл аав маань намайг явуулахгүй гэсэндээ –Туулын хөвөө, Хөвсгөлийн хөвөө ялгаагүй дээ гэв. Тэгээд зорьсон газраа 2 хоногийн дараа очоод анх удаа Хөвсгөл нуурыг хартал ямар дуу алдам үзэсгэлэнтэй байсан гэж санана. Нуур гүн хөх өнгөөр туяаран, салхинд улам хүчтэй давалгаалж, хэдий үхэжсэн ч гэсэн далайн сувд шиг эргийг чимэх хожуулнууд гээд л Ертөнцийн диваажин шиг л санагдсан даа. Хөвсгөл рүү явсан даа туйлын их баяртай байна. Аав маань ч арай л дэндүү худлаа ярьсан байна билээ Д.Ундрал

 ЦССҮТ буюу Цусны төв

Би эх орныхоо БААТРУУДЫН ӨРГӨӨНД байна. Найрсаг харилцаатай хамт олон, басхүү сайн сайхан үйлстэй энэ хүмүүстэй хамт энэхүү гэрэл зургийн аянд оролцож байгаадаа таатай байна. Зураг дээрх хүмүүс гэвэл Цусны төвийн эмч нар болох Номин, Хараабаясгалан, Ууганцэцэг, Батчимэг болон би.

ЦУСАА БЭЛЭГЛЭЖ, АМЬДРАЛ ХАЙРЛАЦГААЯ!

 Төв аймаг, Манзуширын хийд

Энэ хийд ирэх болгонд ер бусын учир битүүлэг, нууцлаг газар мэт санагддаг. 300 орчим жилийн өмнө, ой дунд, уулын энгэрээр шатлан барьсан сүмийн барилга болоод эвдэж сүйдсэн туурь Богд Хан уулын амин сүнс гэдгээ нотлох мэт нэг л аниргүй агаад хүчтэй мэдрэмж өдөөдөг. Тиймдээ ч амралт гарвал үе үе энд ирэхийг боддог доо. Яг одоо бол ажлынхаа залуусыг дагуулаад, "зөрсөөр байж" энд ирээд байгаа юм. 

 Би 12 настай. Миний нэрийг Э.Ариунаа гэдэг. Багануурт амьдардаг боловч наадамд оролцохоор гэрийнхэнтэйгээ цуг уяачдын дэнжид хэд хонож байна. Яг одоо бол хурдан морь хөтлөөд зэл тойрон алхаж байна.






 Сэлэнгэ аймаг, Хүдэр сум

Намайг Л.Золбаяр гэдэг. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт дахь Холбоо нуурын хажууд гүзээлзгэнэ жимс түүж байхдаа өөрийнхөө зургийг авхууллаа. 





 Алтай Таван Богд, Хүйтэн оргил буюу
Монголын хамгийн өндөр цэг

2014 оны 6-р сарын 20-ны өдөр Монголын Мэргэжлийн Снөүбордийн Холбооныхон Хүйтэн оргилоос снөүбордөөр гулгалт  хийсэн билээ. Эх орон маань үзэх харах гайхамшигтай зүйлсээр дүүрэн. Г.Энхтөгс


Дорноговь аймаг, Сайншанд сум

Энэ ямар газар вэ гэж үү? Догшин Хутагт Данзанравжаагийн Энергийн төв дэх Бясалгалын агуй. Харин миний эх орондоо хэлэх үг хувцсан дээр минь буй. С.Нинжбулган







Төв аймаг, Зуунмод хот, Морь барианы газар

Намайг дэслэгч С.Эрдэнэбилэг гэдэг. Морь, бид хоёр наадмын гурван өдөр эргүүл хийх үүрэг аваад байгаа. Яг одоо өглөөний 7 цаг өнгөрч байна. Хэдхэн хормын дараа хурдан азарга гарааны зурхай руу хөдлөх гэж
байна.



   



Орхон аймаг, Говил баг 

Бид хоёрын хуримын зураг. Ар булаг зуслангийн газар байгалийн сайханд. 
#БиЭндБайна Сансармөрөн болон Оюударьгаа 







Би Экологич мэргэжилтэй. Би Монголынхоо байгальд аялах, зураг авхуулах дуртай. Ажлынхаа журмаар хөдөө гадаа их явдаг, очсон газар болгондоо дурсгалын зураг авхуулдаг. Энэ уралдаанд оролцмоор санагдлаа, зурагт цаг хугацаа заагаагүй болохоор. Миний эх орон Дэлхийн хамгийн сайхан орон - Монголоороо бахархана.





Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум Хотон нуурын сав газар дахь археологийн дурсгалыг судлах хамтарсан экспедицийн ажлын үеэр. Уг булш Хүннүгийн жирийн иргэдийн булш бөгөөд нас барагчийг яг ийм байрлалаар оршуулсан байсан. Цээжин дээр байгаа алаг сум хойд зүгийг зааж байгаа. Чулуун авсны гадуур нас барагчийг дагалдуулан оршуулсан нэлээд хэдэн бог малын яс байсан бөгөөд уг авсыг хавтгай чулуугаар таглаж дээр нь том чулуугаар даруулсан байв. Л.Сайханаа
БИ ЭХ ОРНЫХОО ЭНД БАЙНА
Амарбаясгалант хийд


Та ч бас нэгдээрэй 

 #http://nationalgeographic.mn/mod-15/i-1292/

0 Сэтгэгдэл :

Post a Comment

Хөгжүүлсэн:Батзаяа | - |