Tuesday, August 5, 2014



Triops cancriformis төрлийн сам хорхой бол эдүгээ дэлхий дээр амьдарч буй хамгийн эртний амьтан юм. Энэ төрлийн төлөөлөгчид Мезозойн эринээс хойш бараг өөрчлөгдөөгүй аж.
Энэ бол үлэг гүрвэл дөнгөж үүсэн бий болж, дэлхий дээр Пангеа хэмээх ганц супер тив байсан үе билээ. Өдгөө энэ амьтан Антарктидаас бусад бүх далай, тэнгист амьдарч буй. Гэхдээ Triops cancriformis төрлийн сам хорхой нь Евроазид илүү их тархсан байдаг юм.

Энэ сам хорхойны амьдралын тун гайхалтай хэв маяг нь түүнийг ийм олон жил бараг өөрчлөгдөлгүй, устаж сөнөлгүй өнөөг хүрэхэд нөлөөлсөн гэж үздэг. Тэд бүхий л амьдралаа суваг шуудуу, жалганд тогтсон усанд өнгөрүүлдэг юм. Ийм орчинд тэд байж болох бүхий л зүйлээр хооллох бөгөөд харин хоол хүнс нь ховордвол каннибализм руу шилждэг байна.

Сам хорхой нь дэлхий даяар ихээхэн тархсан боловч тун бага судлагдсан амьтны нэгт тооцогддог.

0 Сэтгэгдэл :

Post a Comment

Хөгжүүлсэн:Батзаяа | - |