Tuesday, August 5, 2014


Номхон далайн баруун өмнөд хэсэг дэх Францын эзэмшил нутаг болох Шинэ Каледонийн арлуудын эрх баригчид өнгөрсөн 6-р сарын сүүлээр дэлхийн хамгийн том тусгай хамгаалалттай газрыг байгуулжээ.
1.3 сая хавтгай дөрвөлжин км талбай эзлэн орших уг цогцолбор газар Германы газар нутгаас 3 дахин том бөгөөд Аляскийн нутагтай ойролцоо хэмжээтэй юм.

Шинэ Каледоны арлуудын хуурай газрын нийт хэмжээ 18000 хавтгай дөрвөлжин км юм. Үндэсний дэлхийн шүрний цогцолбор газар хэмээн нэрийдсэн дээрх тусгай хамгаалалттай бүсэд тэр бүх газраас гадна олон төрлийн амьтан, ургамал, шүр ихтэй далайн хэсгүүдийг багтаасан байдаг. Уг тусгай хамгаалалттай бүсэд 2500-3000 тонн загас үрждэг бөгөөд энэ нь тус бүс нутгийн 250 мянга гаруй оршин суугчдын гол хүнс болдог. Дэлхийн хамгийн том байгалийн цогцолбор газарт мөн 25 зүйлийн далайн хөхтөн, 48 зүйлийн махчин загас, үүр засдаг 19 зүйлийн шувуу, таван зүйлийн тэнгисийн яст мэлхий нутагладаг байна. Ийнхүү шинэ Каледоны арлууд газар нутгаа бүхэлд нь хамгаалалтанд авсан дэлхийн анхны бүс нутаг боллоо. Сонирхуулахад энд далайгаас тасарсан дэлхийн хамгийн том давст нуур оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэн бүрдсэн Суд хэмээх тэрхүү нуурыг ЮНЕСКО-гоос Дэлхийн байгалийн үнэт өвөөр нэрлэжээ.

0 Сэтгэгдэл :

Post a Comment

Хөгжүүлсэн:Батзаяа | - |