Friday, May 30, 2014


Борцгор хотон шувуу


 
 

Борцгор хотон бол Монгол орны “Улаан ном”-д орсон нэн ховор шувуу юм. Өнгөрсөн жил гэхэд Ховд аймгийн Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрынхан хотон шувуу олноор нутагладаг Хар-Ус нуур орчмор тооллого хийхэд 62 борцгор хотон л тоологджээ. Тэдгээрийн 57 нь нас бие гүйцсэн шувуу, 5 нь дэгдээхий байв. Хотон шувууны тоо толгой буурахад хүмүүсийн нөлөө маш их байсан юм.
“1960-1970-аад оны үед Их нууруудын хотгорын загас ихтэй томоохон нууруудад хотон шувуу хэдэн зуугаараа нутаглаж байсан” (1) хэмээн Зэрлэг амьтан хамгаалах төвийн захирал, шувуу судлаач Б.Нямбаяр хэлсэн юм. Мөн тэрээр хэлэхдээ “Дэлхий дээр долоон зүйлийн хотон байхаас манайд борцгор хотон л байдаг. Борцгор хотон нь дэлхий дээрх хамгийн том уены шувууны нэг юм. Түүний далавчны дэлгэцийн урт 310-350 см, хошууны урт 37-45 см, биеийн жин 9.5-12 кг байдаг”(2) гэсэн юм.
Гэтэл, 2007 онд Хар-Ус нууранд ирж зусдаг 10 гаруй хотонгийн хоёрыг нь агнасан хэрэг гарчээ. Ингэхдээ шувууны их биеийг нүхэнд булж, толгойг нь тасдаад аваад явжээ. Учир нь хотон шувууны хошуун хусуур уяачдын гангараа болдог төдийгүй хурдан морины хутаг арилгадаг гэсэн дом байдаг аж. Шувуудыг агнасан хоёр залуу, хотонгийн хошууг мөнгө олох зорилгоор Хятад улс руу хил дамнуулан гаргах гэж байсан хэмээн мэдэгджээ.
Энэ мэт хурдан морины хусуур хийх нэрийдлээр хотон шувууг олноор агнадаг байж. Хэдэн жилийн өмнө Увс аймгийн нэгэн сумын наадамд гэхэд хотон шувууны хошуун хусууртай 100 гаруй уяач тоологджээ. Тэдгээр хусуур бүхэн нэг шувуу гэсэн үг. Ер нь хотон шувууны хошуун хусуур эдэлгээ сайтай хэмээн уяачдын дунд яригддаг аж. Зарим нь хагас зуун жил болж үр ач нартаа өвлөгдөх нь энүүхэнд.
Хоорондоо солилцож худалдаалах явдал ч цөөнгүй байдаг бололтой. “Хотонгийн хошуун хусуур зарна” гэсэн зар цахим хуудсанд бичээстэй байхыг хараад үнийг нь асуутал 3 сая гэж хариулсан. Алт, мөнгөөр чимэглэсэн нь 10 сая хүрэх тохиолдол ч байдаг аж.


Монголын шувуу судлалын нийгэмлэгийн захирал, шувуу судлаач С.Гомбобаатар “Борцгор хотон хэдий дэлхийд ховордож буй шувуу боловч устаж болзошгүй байдалд хараахан хүрээгүй. Гэтэл манайд өнөө маргаашгүй устах аюулд хүрээд байна” (3) гэсэн юм. Зүүн Европ болон Төв Азийн орнуудаар тархсан борцгор хотонгийн тоо толгой 6700-9300 байгаа ч Монгол оронд хэдхэн зуугаар л тоологдож байгаа.
Тэрээр цааш нь хэлэхдээ, “Энэ шувуу манай баруун бүсийн Хар ус, Айраг, Увс зэрэг хэдхэн нууранд л амьдардаг. Мөн тэндээ үрждэг. 1990-ээд оноос өмнө Хар ус нууранд борцгор хотонгийн томоохон сүрэг үрждэг байсан. Гэтэл 1980-аад оны сүүлээр борцгор хотонгийн хошууг хурдан морины хусуур хийхийн тулд маш олноор нь буудаж алсан. Үүнээс улбаалаад хотон шувуу эрс цөөрсөн юм. Түүнчлэн хавар, намрын түймэр, загасны нөөц багассан, мал их бэлчих болсон зэрэг нь борцгор хотонгийн тоо толгойд ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа. Сүүлийн хэдэн жил үржиж буй хос хотон шувуу олсон мэдээ нэг ч олдоогүй. Тэгэхээр манайд үржихээ больсон гэсэн үг. Энд тэнд ганц хоёроороо, дээд тал нь зургуулаа сүрэглэсэн хотон л үзэгдэх болсон” (4) гэсэн юм.


Шувуу судлаач Б.Нямбаяр “Хотон дөрвөн нас хүрч байж бие гүйцэж үржилд ордог. Хүний хөлөөс дайжин нутаглах газраа хайж явсаар байгаад хотонгийн өндөглөх хугацаа нь хойшлогддог. Үүнээсээ болж өндөглөлгүй өнжих ч тохиолдолтой. Хавар нүүж ирэнгүүтээ үржилд орж өндгөө сар гаруй хугацаанд л тээдэг. Ихэвчлэн тавдугаар сард үүрээ засч хоёр өндөг гаргаж, 35 орчим хоног дарж ангаахай болгоно. Хотон үржлийн үедээ их эмзэг үргэмтгий тул үүр, өндгөө голох тохиолдол элбэг гардаг юм байна. Ялангуяа шувууд өндгөө элгээрээ дарж бүлээцүүлдэг байхад хотон савраараа дардаг тул айлгаж цочоосон үед өндгөө бяцалж хагалах аюултай” (5) гэж ярьсан юм. 

Хурц хараат тас


 
2014 оны 03 сар
 

Газраас хоёр км өндөрт жигүүрээ дэлгэсэн нөмрөг тас агаарт элин халин хөвнө. Ингэж нисэх тас шувууг доороос ажиглаваас өчүүхэн цэг мэт үзэгдэх бөгөөд харин тас ийм өндрөөс өтгөн ногоон дундах үхсэн амьтны сэг зэмийг ялган харж чаддаг аж. Түүний хурц хараанаас хээр талын хэн ч үл зугтаж чадна.
Нэгэн үе тас шувуу үнэрлэх чадвараараа үхсэн амьтдын сэг зэмийг олдог гэж боддог байжээ. Үүнийг шалгахаар ил задгай газар үхсэн амьтан мэт харагдах чихмэл байрлуулан, үүнээс арван алхмын зайтай газар модны мөчрөөр далдалсан гулууз мах тавьжээ. Уг нь “үнэрч” тас өмхийрсөн махыг төвөггүй олох ёстой байлаа. Удалгүй чанх дээр эргэлдэн нисэх тас шувуу “тоглоомон” чихмэл дээр бууж, доторх сүрлийг нь хүү тарах мөртлөө хамар цоргин хурц үнэртэх хажуу дахь махыг ер анхаарсангүй. Тэгэхлээр тас үнэрлэх эрхтнээрээ биш, харин хараагаа ашиглан олзоо олдог байх нь.


Тас өндөрт нисдэг төдийгүй өндөрт нутагладаг шувуу юм. Мөн цавчим элгэн хад, өндөр хясаа даган үүрээ засна. Эверестийн уулс орчим 6970 метрийн өндөрт тас шувуу нисэж байхыг харсан гэдэг бөгөөд ийм өндөрт нисэж чаддаг учраас төвөдүүд энэ махчин шувууг “тэнгэрийн шувуу” хэмээн нэрийддэг аж. Тиймээс нас барсан дотны хүмүүсээ шувуунд зориулан хад асгатай уулын энгэрт ил задгай орхидог байжээ. Тэднийг тас шувуу тэнгэрийн оронд аваачдаг хэмээн нутгийн хүмүүс итгэдэг байна.
Испанийн сүрлэг ойгоос Солонгосын хойг хүртэл Евразийн өргөн уудам нутгаар тархсан тас шувуу далавчаа дэлгэхээр 3 метр хүрдэг агаад мөн хамгийн хүнд шувуу гэгддэг. Бүр жин нь 10 гаран кг хүрэх нь энүүхэнд. Сонирхолтой нь, эм тас эрээсээ ялигүй том биетэй. Мөн тархалтын хувьд баруунаас зүүн болох тусам бие нь үл ялиг томордог бөгөөд Европын тасаас Монголын тас 10 орчим хувиар лагс жинтэй байх жишээтэй.


Дэлхий даяар 14-20 мянган тас тоологдсон бөгөөд манай оронд нөмрөг тас, нохой тас гэсэн хоёр зүйл бий. Хэдийн тас үхсэн амьтны сэг зэмээр хооллох ч заримдаа шавж болон могойгоор хооллодог аж. Өндөр модны орой, цавчим элгэн хадан дээр зассан үүр нь өргөнөөрөө 1.4-2 метр, гүнээрээ 1-3 метр хүрэх нь бий. Дотор нь насанд хүрсэн том хүн зогсоогоороо багтчих гээд бодохоор үнэхээр сүрдмээр шувуу.
Харин өндөг нь 50-56 өдрийн дараа хагарна. Өндөгнүүдийн 90 хувь нь ангаахай болдог бөгөөд бие балчир ангаахайнуудын хагас нь нас бие гүйцэж том болдог байна. Эсэн мэнд бойждог энэ үзүүлэлтээрээ ч тас аваргалдаг. Хавар өндөгнөөсөө гарсан ангаахайнууд 6-7 сарын дараа бие гүйцэж, хараа цуцам хээр талыг өндрөөс ажиглан бие даан нисдэг аж. Тэд бидэнд цэг мэт харагдах ч, бид тэдний өмнө бүхнээ ил.

Улсын Газарзүйн XX Олимпиадын төрөл



 
2014 оны 05 сар
 

Улсын Газарзүйн XX Олимпиад 2014 оны 5-р сарын 6-8-ны хооронд Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Олимпиадад 21 аймаг болон Улаанбаатар хотоос шалгарсан 30 сурагч, 30 багш оролцсон бөгөөд “National Geographic Монгол” төсөл Улсын Газарзүйн 20-р Олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан юм.
5-р сарын 6-нд болсон нээлтийн үйл ажиллагаанд Олимпиад зохион байгуулах хорооны дарга проф В.Батцэнгэл, орлогч дарга проф Е.Батчулуун, комиссын гишүүд Академич Д.Доржготов, док П.Мягмарцэрэн, док Д.Даш, проф Ч.Лхагвасүрэн, ахмад газарзүйч Проф Ж.Авхинсүх, проф М.Баянтөр, проф Д.Базаргүр, ахмад багш Л.Өнөр, National Geographic Монгол сэтгүүлийн редактор М.Батбаясгалан болон Газарзүйн Олимпиадын үе үеийн төлөөлөл оролцов.
Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн газарзүйн олимпиадад аймаг, нийслэлээс шалгарсан 30 багш, 30 сурагч оролцсоноос,

СУРАГЧДЫН ТӨРӨЛД:
1-р байр М.Урангуа (Увс,1-р сургууль),
2-р байр Б.Бат-Очир (Говь-Алтай, Алтай сум), Н.Энрэлт (Улаанбаатар, Сант сургууль),
3-р байр Т.Энх-Ивээл (Улаанбаатар), Л.Лхасүрэнжав (Хөвсгөл, Эрдмийн далай ЦС), Ч.Ганбаяр (Улаанбаатар, Шинэ Монгол сургууль)

БАГШ НАРЫН ТӨРӨЛД
1-р байр А.Сансартуяа (Хөвсгөл, Эрдмийн далай ЦС),
2-р байр Р.Адьяа (Увс, 2-р сургууль),
3-р байр С.Эрдэнэтуяа (Сүхбаатар 1-р сургууль) нар байр эзэлжээ.

Улсын Газарзүйн олимпиадыг зохион байгуулахад Зохион байгуулах хороо, МУИС, МУБИС, “Ховд” их сургууль, ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, Газарзүйн нийгэмлэг, Монголын Газарзүйн боловсролын нийгэмлэг, “National Geographic” сэтгүүл, төгсөгчдийн төлөөлөл болох Б.Цэрэнханд (МУБИС), Ц.Азбилэг (МУБИС), Д.Батболд (МУБИС), Д.Нацагдорж (МУБИС), Т.Пүрэвсүрэн (МУБИС), М.Бадраа (МУБИС), Я.Гансүх (МУИС), Г.Цогт-Эрдэнэ (МУИС) нар хандив туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа.
Ийнхүү “National Geographic” сэтгүүл олимпиадад оролцсон багш сурагчдыг 5 сая төгрөгийн сэтгүүл, дурсгалын зүйлсээр урамшууллаа.

Сонор чихт Соотон гуйванга

Хаврын урь орж, нүүдлийн шувууд ирэхийг тэсэн ядан хүлээсэн бидний хэдэн нөхөд ойрмогхон Өмнийн говийг зорилоо. Даланзадгадад нэг андындаа тухтай хоноглоод өглөөний цай ууж, өнөө л жигүүртнээ хэлцэх зуур, цонхоор нүд бэлчээсэн нэг маань “Тэнд шувуу...” гээд цонх руу заахад, судлаач залуу нөхөр маань “Соотон гуйванга нисч байна” гэв. Бид ч айлын өрөө тойрон гүйлдэж, цонхоор тэр шувууны суух газрыг багцаалж аваад олон үггүй ухасхийлээ. Хоёрхон гудмын хойхно, айлын таримал модны сүүдэр, навчны дунд энэ шувуу биеэ далдлан суусан байв.

Monday, May 26, 2014


Инфографик: Мазаалай


 
2014 оны 05 сар
 

Мазаалай бол Монголын улаан номонд орсон нэн ховордож буй амьтан юм.
1. Дэлхийн хамгийн том нохой

Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том нохойг Геркулес гэдэг. Английн мастифф үүлдрийн энэ нохойныбиеийн жин 128 кг гэнэ. 
Хөгжүүлсэн:Батзаяа | - |