Thursday, September 4, 2014




Хүрэн баавгай, Араатны хаан арслан хоёрын аль нь илүү гэдгийг дээрх бичлэгээс хүлээн авч үзнэ үү

Wednesday, August 27, 2014

ХУЛАН АДУУ
Хулан хавар, намар зэгэл сааралдуу, зун, өвөл цагаан өнгөтэй болдог Монголчууд “Хулангийн унага босоо төрдөг”, “Гэрийн адуу хулантай үржилд орсноор хурдтай унага төр­дөг” гэхчлэн үлгэр домог шиг олон зүйл ярьдаг.
Цоохондой Европ, Ази, Африкт тархсан жижиг мий. Жижиг хөхтөн, шувуу, бусад ойролцоо хэмжээтэй амьтан барьж иддэг. Өөр өөр бүсэд хэд хэдэн дэд зүйл тархсан. Заримдаа гэрийн муурыг энэ зүйлд багтаадаг. Гэрийн муур хүн амьдарч байгаа бүх тив, ихэнх томоохон аралд тархсан бөгөөд олон газар зэрлэгшсэн муур тааралддаг.
1. Хөхтөн
1.16. Хавтгай тэмээ
Баг: Саарьтан
Овог: Тэмээнийхэн
Статус: Нэн ховор зүйл. Дэлхийн Байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” гэж үнэлэгдсэн.

Saturday, August 23, 2014

1. Хөхтөн
1.9. Ойн булга

Баг: Мах идэштэн 

Овог: Суусрынхан

Статус: Ховор зүйл. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “ анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” гэж үнэлэгдсэн.

1. Хөхтөн
1.10. Эрээн хүрнэ

Баг: Махан идэштэн

Овог: Суусрынхан

Статус: Ховор зүйл. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “мэдээлэл дутмаг хэмээн үнэлэгдсэн

Улаан номд 817 зүйл шинээр нэмэгджээ

Ховордсон болон мөхлийн ирмэгт тулсан төрөл зүйлүүдийг тэмдэглэх Дэлхийн Улаан номыг Олон улсын байгаль хамгаалах холбоо \IUCN\ хоёр жилд нэг удаа шинэчилдэг байна.


1. Хөхтөн
1.11. Хүрэн баавгай

Баг: Мах идэштэн

Овог: Баавгайнхан

Статус: Ховор зүйл. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “мэдээлэл дутмаг” гэж үнэлэгдсэн. 

1. Хөхтөн
1.12. Мазаалай баавгай

Баг: Мах идэштэн

Овог: Баавгайнхан

Статус: Нэн ховор, үлдвэр зүйл. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж байгаа”, бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” гэж үнэлэгдсэн. 

Sunday, August 17, 2014

1. Хөхтөн 
1.2. Дорнын сармаахай

Баг: Сарьсандалавчтан

Овог: Багваахайхан

Статус: Ховор зүйл. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй” бүс нутгийн хэмжээнд “мэдээлэл дутмаг” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Дорнын сармаахай том биетэй, 14-25 гр, биеийн урт 67-75 мм, сүүл нь 40-50 мм, шууны урт 47-54 мм, урт нарийн далавчтай, дэлхэц 30-35 мм хүрдэг, унжир \эпиблем\ сайн хөгжсөн хөндлөн тэвхтэй, чихний омог доод хэсгээрээ өргөссөн бөгөөд гадагш нугаларсан, чихний цэцэг суурь хэсгээрээ их өргөн, бие богино, их өтгөн үстэй. Нурууны үс хар хүрэн, хэвэл цайвар хүрэн, хоолойн хэсэг цайвар шаргал зүстэй. Нэг популяцид хүртэл нурууны зүс бараан хүрнээс хар хүрэн, улаан өнгөтэй, цайвар сортой, буурал бага зэрэг өөрчлөгддөг. Тагнайн атираа 8-9, эмэгчин нэг хос хөхтэй.

Тархац, байршил нутаг: Оросын Өмнөд Сибирь ба алс Дорнод, Хятадын төв болон дорно хэсэг, Тайван, Япон, Солонгосын хойг хэсэгт тархжээ. Дэлхийн тархацын хамгийн баруун зах нь Монголд байдаг Зүүн Азийн уугуул сарьсан далавчтаны ховор төлөөлөгч. Чойбалсан хотын орчим Хэрлэн голын татам, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан орчмын нутаг, Халтарын говь, Буйр нуур, Халх голын сав, Сүхбаатар аймгийн Молцог элсний орчим, Дорноговь аймгийн Их нарт, Төв аймгийн Эрдэнэсант уул, Дорнод аймгийн Матад сум, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Өнөдэлгэр сум, Дорноговь аймгийн Сулинхээр, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Тарган Ухаагийн хилийн застав, Дашбалбар сумын Чух нуур зэрэгт тэмдэглэгдсэн бөгөөд Монгол орны зүүн, төв хэсгээр өргөн тархсан боловч ховор тохиолдоно. Манай орны амьтны газарзүйн баруун Хянганы тойрог, Монгол дагуурын хээрийн тойрог, Хэнтийн тойрог, хойд говийн тойргуудын далайн түвшнээс дээш 534-1379 метр өндөртэй тал хээр, цөлөрхөг хээрийн бүсүүдэд тархан амьдарна.

Амьдралын онцлог: Тал хээрийн бүсэд нуур, цөөрөм, булаг, шандны ойролцоох байшин, барилгын дээврийн хөндий, гүүр, өвөлжөө, саравч, хад, асга, чулууны завсар хөндийд голдуу үүрлэж амьдардаг. Зүүн зүгийн хүн амын суурьшил багатай өргөн уудам задгай тал нутагт цэргийн орон сууцны байшин зэрэгт олноороо үүрлэдэг. Дорнын сармаахайн эмэгчин хавар 5 дугаар сарын дундуур хаврын нүүдэл хийн зуны байшиндаа ирж 50-100 орчим тоотой заримдаа 1000 орчим тоогоор төрмөл үүсгэн 6 дугаар сарын сүүлээр 7 дугаар сарын эхэн хүртэл хугацаанд эмэгчин сармаахай 2 зулзага төрүүлж нэг сар орчим хөхүүлдэг. Дорнын сармаахай буурал сармаахайтай хамтаар төрмөл үүсгэх тохиолдол ч байдаг. Энэ хугацаанд эр сармаахайнууд ганц нэгээр буюу цөөн тоогоор нийлж тусдаа амьдардаг. Эр сармаахайнууд зуны байрандаа эмэгчнээс хожуу ирэх бөгөөд 8 дугаар сарын эхээр нийлж сүрэглэнэ. Шинэ төрсөн зулзага 7 дугаар сарын сүүл, 8 дугаар сарын эхээр нисэж эхэлдэг. Өвөлжих байрандаа 9 дүгээр сарын сүүлээр ирнэ. Дорнын сармаахай харуй бүрий болоход нисэж эхэлдэг бөгөөд задгай уудам орон зайд өндөрт нисэн ангуучилж эрвээхий, цох, шумуул зэрэг шавжаар хооллодог.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Тархац, популяцийн тоо толгойн өөрчлөлт хандлагын талаарх мэдээлэл хангалтгүй байгаа боловч хүний буруутай үйл ажиллагааны улмаас олноор нь алж устгаж байгаа тохиолдол цөөнгүй байна. Байгаль, цаг уурын хүнд ширүүн нөхцлөөс болж өвлийн улиралд олноороо хорогдож тоо толгой буурдаг. Дорнын сармаахай хүний суурьшил даган байшин, барилга, өвөлжөө саравчинд орогнон үүрлэдгээс гэрийн мууранд бариулах, дуу чимээ, ялгадас, паразит зэргээс төвөгшөөх, малын өтөг бууцаар утах явдал байсаар байна. Үүрлэн амьдрах орчин хомс, нэг дор олноороо үүрлэн амьдардаг учир бөөнөөрөө эрсдэлд орох магадлал өндөр байдаг. Уул уурхайн үйл ажиллагаа, барилга байгууламжийг эвдэх, зам гүүрийг сэргээн засах, гал түймэр, химийн хорт бодис зэрэг санаатай болон санамсаргүй үйл ажиллагаанаас өртөн хомсдох аюулд байдаг.

Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад бүртгэгдсэн. Монгол улсын Улаан номонд хязгаарлагдмал тархацтай ховор зүйл хэмээн бүртгэсэн. Тархац нутгийн зарим хэсгийг тусгай хамгаалалтанд хамруулсан.

Хамгаалах арга хэмжээ: Xуурай хээрийн бүсийн булаг шандыг хүний шууд болон дам сөрөг нөлөөллөөс хамгаалах, байнга болон түр олноороо цуглан амьдрах орчныг илрүүлэн хамгаалах, алж устгахгүй байх, экологи, биологийн судалгааг нарийвчлан хийж, хүнд үзүүлэх нөлөө, өвөлжилт, улирлын нүүдэл, тархац нөөцийг судалж тогтоон, хамгаалах арга боловсруулан хэрэгжүүлэх. Үүрлэх орчин ховор тал хээрийн бүсэд айлын байшин, өвөлжөө, саравчинд үүрлэн амьдрах нь элбэг байх тул тал нутгийн иргэдэд ашиг тусыг ойлгуулан хиймэл үүр барьж өгөх зэрэг арга хэмжээ авах.
1. Хөхтөн 
1.3. Шарнад цөөвөр

Баг: Мах идэштэн

Овог: Чонынхон

Статус: Нэн ховор зүйл. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “устсан” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Бие 110 см, сүүл 50 см орчим урт. Саарал чононоос жижиг, үнэгнээс том. Зүс тод улаан зээрд. Хэвэл, суга, цавь, чихний дотор тал цайвар. Сүүл саарал чононыхоос урт, сагсгар, үнэгнийхээс арай богино, жигд улаан буурал. Завж, багалзуурын үс урт.

Тархац, байршил нутаг: Монгол дах тархац дэлхийн тархацын хойд захад хамаарна. Өнгөрсөн зуунд Хэнтий, Хөвсгөл орчмын уулс, Хангай, Монгол алтай, Алтайн өвөр говь, Өмнөговийн уулсаар ховор биш тохиолддог байжээ. 1930 онд Өмнөговийн Ноён, Сэврээ, Нэмэгт ууланд агнасан. 1940-өөд онд Цагаан богд, Эдрэнгийн нуруу, Суман хаданд үзсэн гэсэн мэдээтэй. 1950 онд Монгол Алтайд устаж, Хөвсгөл орчимд алга болж, Өмнөговь, Алтайн өвөр говь, Говь-Алтайн уулсаар ховор үзэгдэх болов. Сэгс Цагаан Богдод 1967 онд хэд хэдэн удаа үзэгдсэн, 1968 онд Өмнөговийн Алтан ууланд хавханд орсон байсныг нутгийн иргэд тухайн үед мэдээллэж байв. Өмнөговийн Зөөлөн ууланд 1969 онд хавханд орсон байсан нь Монголд байдгийг нотлох сүүлийн баримт юм. 1991 оны өвөл Тува Монголын хил орчимд улаан чоныг харсан хоёр тохиолдол бий. 1988 онд Монголын хил залгаа Тес-Хеймийн районд 4 улаан чоно 2 хонь барьсан, Цагаан толгойн Заставын оффицер Гаврилов улаан чоно харсан хэмээх баримтууд бичигдэв. Мөн 1995-1996 онд Байгалийн чанадын өмнөд бүс нутгаас 4 улаан чонын арьс бэлтгэсэн мэдээ бий. Харин түүнээс хойш цөөвөр чоныг үзсэн, олдсон бодитой мэдээ алга. Одоо зөвхөн Алтайн өвөр говьд Аж Богдын нуруунаас Тост уул хүртэл, ялангуяа Цагаан Богд орчим, Өмнөговь, Хөвсгөлийн уулсаар тохиолдож магадгүй хэмээн судлаачид тэмдэглэдэг.
Амьдралын онцлог: Аргаль, янгир, туулай элбэгтэй говийн хад, цохиот уулс, бор гөрөөс, хүдэр буга нутагладаг Хөвсгөлийн тайгын ян сарьдагт байршдаг байжээ. Бөөн, сүргээр явж, иддэг амьтнаа хоморголж барьдаг. Гөрөөсний сэг зэмд ирнэ. Өнгөрсөн зуунд малд байнга довтолдог байсныг нутгийн иргэд нотолдог. Өмнөговийн Ноён оргилд агуйд үүрлэж, 2 бэлтрэг гаргасныг нутгийн иргэд олсон гэсэн мэдээ бий. 1, 2 дугаар сард отолж, 4 дүгээр сард бэлтрэглэсэн мэдээтэй.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Тоо толгойн тухай мэдээ байхгүй. Малд халдахад агнадаг, хоол болдог амьтан нь ховордож цөөрсөн, чоно, ирвэс элбэгшиж тэжээлийг нь булаасан зэргээс устаад байгаа дэлхий дээр ховордсон амьтан.

Хамгаалсан байдал: 1973 оноос хуулиар агнахыг хориглож, улмаар Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралт, олон улсын болон Монгол улсын Улаан номд оруулжээ. Тархаж байсан нилээд нутаг нь улсын тусгай хамгаалалттай нутгийн сүлжээнд орсон.

Хамгаалах арга хэмжээ: Монголд байршиж, түр шилжин ирж болзошгүй гэсэн нутагт судалгаа хийж, устсан эсэхийг үнэлэн тогтоох, сэргээн нутагшуулах эсэх асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт саналыг боловсруулах, удмын санг хадгалах арга хэмжээ авах.
1. Хөхтөн 
1.4. Цоохондой мий

Баг: Мах идэштэн

Овог: Мийнхэн

Статус: Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “Анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “Мэдээлэл дутмаг” хэмээн үнэлэгдсэн.

1. Хөхтөн
1.5. Говийн Еврази шилүүс

Баг: Мах идэштэн

Овог: Мийнхэн

Статус: Ховор зүйл

Tuesday, August 5, 2014











Хөвсгөл аймаг Дархадын хотгор Ренчинлхүмбэ сум

Би биологич, шувуу судлаач. Монгол Улсын “Улаан ном”-д устаж болзошгүй ховор ургамал хэмээн бүртгэгдсэн энэхүү дөрвөлсөн навчит Бөлбөө цэцэг нь Монгол орны гурван газар тэмдэглэгдсэн.
Усан дотор ургаж, усны мандал дээр дэлбээлдэг ариун нандины бэлгэдэл болсон эл цэцэг төрийн соёмбо сүлдэнд багтсан байдаг. Тун харамсалтай нь энэ ховор цэцэгтэй нуур ширгэж байна лээ. О.Соронзонболд

 Хөвсгөл нуурын эрэг

Наадмын амралтаараа анх удаагаа Хөвсгөл рүү явах боллоо. Гэтэл аав маань намайг явуулахгүй гэсэндээ –Туулын хөвөө, Хөвсгөлийн хөвөө ялгаагүй дээ гэв. Тэгээд зорьсон газраа 2 хоногийн дараа очоод анх удаа Хөвсгөл нуурыг хартал ямар дуу алдам үзэсгэлэнтэй байсан гэж санана. Нуур гүн хөх өнгөөр туяаран, салхинд улам хүчтэй давалгаалж, хэдий үхэжсэн ч гэсэн далайн сувд шиг эргийг чимэх хожуулнууд гээд л Ертөнцийн диваажин шиг л санагдсан даа. Хөвсгөл рүү явсан даа туйлын их баяртай байна. Аав маань ч арай л дэндүү худлаа ярьсан байна билээ Д.Ундрал

 ЦССҮТ буюу Цусны төв

Би эх орныхоо БААТРУУДЫН ӨРГӨӨНД байна. Найрсаг харилцаатай хамт олон, басхүү сайн сайхан үйлстэй энэ хүмүүстэй хамт энэхүү гэрэл зургийн аянд оролцож байгаадаа таатай байна. Зураг дээрх хүмүүс гэвэл Цусны төвийн эмч нар болох Номин, Хараабаясгалан, Ууганцэцэг, Батчимэг болон би.

ЦУСАА БЭЛЭГЛЭЖ, АМЬДРАЛ ХАЙРЛАЦГААЯ!

 Төв аймаг, Манзуширын хийд

Энэ хийд ирэх болгонд ер бусын учир битүүлэг, нууцлаг газар мэт санагддаг. 300 орчим жилийн өмнө, ой дунд, уулын энгэрээр шатлан барьсан сүмийн барилга болоод эвдэж сүйдсэн туурь Богд Хан уулын амин сүнс гэдгээ нотлох мэт нэг л аниргүй агаад хүчтэй мэдрэмж өдөөдөг. Тиймдээ ч амралт гарвал үе үе энд ирэхийг боддог доо. Яг одоо бол ажлынхаа залуусыг дагуулаад, "зөрсөөр байж" энд ирээд байгаа юм. 

 Би 12 настай. Миний нэрийг Э.Ариунаа гэдэг. Багануурт амьдардаг боловч наадамд оролцохоор гэрийнхэнтэйгээ цуг уяачдын дэнжид хэд хонож байна. Яг одоо бол хурдан морь хөтлөөд зэл тойрон алхаж байна.






 Сэлэнгэ аймаг, Хүдэр сум

Намайг Л.Золбаяр гэдэг. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт дахь Холбоо нуурын хажууд гүзээлзгэнэ жимс түүж байхдаа өөрийнхөө зургийг авхууллаа. 





 Алтай Таван Богд, Хүйтэн оргил буюу
Монголын хамгийн өндөр цэг

2014 оны 6-р сарын 20-ны өдөр Монголын Мэргэжлийн Снөүбордийн Холбооныхон Хүйтэн оргилоос снөүбордөөр гулгалт  хийсэн билээ. Эх орон маань үзэх харах гайхамшигтай зүйлсээр дүүрэн. Г.Энхтөгс


Дорноговь аймаг, Сайншанд сум

Энэ ямар газар вэ гэж үү? Догшин Хутагт Данзанравжаагийн Энергийн төв дэх Бясалгалын агуй. Харин миний эх орондоо хэлэх үг хувцсан дээр минь буй. С.Нинжбулган







Төв аймаг, Зуунмод хот, Морь барианы газар

Намайг дэслэгч С.Эрдэнэбилэг гэдэг. Морь, бид хоёр наадмын гурван өдөр эргүүл хийх үүрэг аваад байгаа. Яг одоо өглөөний 7 цаг өнгөрч байна. Хэдхэн хормын дараа хурдан азарга гарааны зурхай руу хөдлөх гэж
байна.



   



Орхон аймаг, Говил баг 

Бид хоёрын хуримын зураг. Ар булаг зуслангийн газар байгалийн сайханд. 
#БиЭндБайна Сансармөрөн болон Оюударьгаа 







Би Экологич мэргэжилтэй. Би Монголынхоо байгальд аялах, зураг авхуулах дуртай. Ажлынхаа журмаар хөдөө гадаа их явдаг, очсон газар болгондоо дурсгалын зураг авхуулдаг. Энэ уралдаанд оролцмоор санагдлаа, зурагт цаг хугацаа заагаагүй болохоор. Миний эх орон Дэлхийн хамгийн сайхан орон - Монголоороо бахархана.





Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум Хотон нуурын сав газар дахь археологийн дурсгалыг судлах хамтарсан экспедицийн ажлын үеэр. Уг булш Хүннүгийн жирийн иргэдийн булш бөгөөд нас барагчийг яг ийм байрлалаар оршуулсан байсан. Цээжин дээр байгаа алаг сум хойд зүгийг зааж байгаа. Чулуун авсны гадуур нас барагчийг дагалдуулан оршуулсан нэлээд хэдэн бог малын яс байсан бөгөөд уг авсыг хавтгай чулуугаар таглаж дээр нь том чулуугаар даруулсан байв. Л.Сайханаа
БИ ЭХ ОРНЫХОО ЭНД БАЙНА
Амарбаясгалант хийд


Та ч бас нэгдээрэй 

 #http://nationalgeographic.mn/mod-15/i-1292/



Triops cancriformis төрлийн сам хорхой бол эдүгээ дэлхий дээр амьдарч буй хамгийн эртний амьтан юм. Энэ төрлийн төлөөлөгчид Мезозойн эринээс хойш бараг өөрчлөгдөөгүй аж.

Номхон далайн баруун өмнөд хэсэг дэх Францын эзэмшил нутаг болох Шинэ Каледонийн арлуудын эрх баригчид өнгөрсөн 6-р сарын сүүлээр дэлхийн хамгийн том тусгай хамгаалалттай газрыг байгуулжээ.

Sunday, June 1, 2014

Үлэг                     гүрвэл буюу динозавр нь Триасын галавт (230 сая жилийн өмнө) мөлхөгчдийн ангиас салбарлан, Мезозойн эриндхөгжлийнхөө дээд цэгт хүрсэн амьтдын ерөнхий нэр болно. Үлэг гүрвэлүүдийн ихэнх нь Цэрдийн галавын (65 сая жилийн өмнө) сүүлчээр мөхсөн боловч үлэг гүрвэлээс салбарлан хөгжсөн шувууны ангийн амьтад одоо болтол бий. Үлэг гүрвэл гэдэг ангилалд газар дээр амьдардаг амьтдыг л оруулдаг бөгөөд усанд, агаарт амьдардаг амьтдыг нь өөр ангилалд оруулдаг.
1842 онд Сэр Ричард Оуэн Грек хэлний үлэг гүрвэл гэсэн утга бүхий δεινός + σαῦρος гэсэн үгнээс динозавр гэдэг нэршлийг бий болгож анх ашигласан байна.
Dinosaurs clade амьтдыг Динозавриа нь малын янз бүрийн бүлэг юм. Тэд анх удаа 231.4 сая жилийн өмнө , мезозойн галавын үед гарч ирсэн ба ( 66 сая жилийн өмнө) Цэрдийн галавын төгсгөл хүртэл юра (ойролцоогоор 201 сая жилийн өмнө )-ийн эхнээс нь 135 сая жилийн турш зонхилох эх газрын сээр нуруутан байв Цэрдийн - Палеоген устах үйл явц мезозойн эрин өндөрлөх үед ихэнх үлэг гүрвэлийн бүлэгт мөхөлд хүргэсэн байх. Чулуужсан бичлэг шувуу Юрийн галавын үеийн үед theropod үлэг гүрвэлийн үүсэн болохыг харуулж , тиймээс тэд олон палеонтологичид үлэг гүрвэлийн нь дэд бүлэг гэж үзэж байна. Зарим шувуу 66 сая жилийн өмнө болсон үйл явдлын устах амьд үлдэж , тэдний үр удам үргэлжлүүлэх өнөөгийн үлэг гүрвэлийн угсаа . Dinosaurs , ангилал зүйн морфологи , экологийн талаас нь мал нь янз бүрийн бүлэг юм. Шувуу , 10000 гаруй амьдарч байгаа зүйл нь , perciform загас гадна сээр нуруутан амьтдын хамгийн янз бүрийн бүлэг байдаг. Чулуужсан нотлох баримт ашиглах палеонтологчид 500 ялгаатай төрөлд дээр тодорхойлсон байна болон төрийн бус шувууны үлэг гүрвэлийн 1000 гаруй өөр өөр төрөл зүйлийн .Dinosaurs өнөө үед ан амьтан, чулуужсан олдвор аль аль нь тив бүрт төлөөлж байна. Зарим өвсөн байдаг, бусад махчин . Үлэг гүрвэлүүдийн ancestrally bipedal байсан боловч , олон устаж үгүй ​​бүлэг quadrupedal зүйл орсон , зарим нь эдгээр байр суурь хооронд шилжих боломжтой байв. Ийм эвэр буюу crests болгон боловсруулан дэлгэцийн бүтэц бүх үлэг гүрвэлийн бүлэгт нийтлэг байдаг , зарим нь устаж үгүй ​​болсон бүлгүүд зэрэг ясны хуяг дуулгыг болон spines зэрэг араг ясны өөрчлөлт боловсруулсан. Нотлох баримт өндөг тавих ба хиймэл барилгын бүх үлэг гүрвэлийн хуваалцах нэмэлт онцлогууд байгааг харуулж байна. Орчин үеийн шувуу улмаас нислэгийн хязгаарлалтын ерөнхийдөө бага байдаг хэдий ч , олон эртний үлэг гүрвэлүүдийн том биетэй том Sauropod үлэг гүрвэлүүдийн 58 метр ( 190 фут )-ийн урт, 9.25 метр ( 30 фут 4 инч) өндөрт хүрсэн байж болох юм. байсан том, бат бөх яс тэд чулуужсан хүртэл үргэлжлэх магадлал илүү өндөр байдаг тул гэсэн хэдий ч бус, шувууны үлэг гүрвэлүүдийн жигд том байсан бодол, санаа, хадгалалт хэвийсэн суурилсан ташаа ойлголт юм. Олон үлэг гүрвэлүүдийн тун бага байлаа: Xixianykus Жишээ нь , зөвхөн 50 орчим см-ийн ( 20 ) урт байсан юм.
Гэдэг үлэг гүрвэлийн " аймшигт гүрвэл " гэсэн утгатай боловч үлэг гүрвэлүүдийн гүрвэл биш юм шиг , нэр, зарим талаараа буруу юм. Харин түүний оронд , тэдгээр нь олон устсан хэлбэр шиг уламжлалт ийм сунан жигүүр байрлалд , эсвэл ectothermy зэрэг мөлхөгч гэж харагддаг шинж чанарыг харуулж чадаагүй тэрхүү , мөлхөгчид нь тус тусад нь бүлэг харуулж байна. Түүнээс гадна, mosasaurs , ichthyosaurs , pterosaurs , plesiosaurs болон Dimetrodon зэрэг олон эртний амьтан , тугээмэл үлэг гүрвэлийн зэрэг нь хамрах боловч үлэг гүрвэлийн гэж ангилсан байна. Шувууд үлэг гүрвэлүүдийн нь хүлээн зөвшөөрөгдсөн өмнө 20-р зууны эхний хагаст дамжуулан шинжлэх ухаан, нийгмийн хамгийн үлэг гүрвэлүүдийн хойрго , хүйтэн цустай байсан гэж үздэг . 1970 оноос хойш хийсэн ихэнх судалгаа, гэхдээ бүх үлэг гүрвэлүүдийн өндөр метаболизм , нийгмийн харилцааны хувьд олон дасан зохицох арга идэвхтэй амьтан байсан гэж дурьдсан байдаг.
Анхны үлэг гүрвэлийн олдвор 19-р зууны эхэн үед хүлээн зөвшөөрсөн байсан тул холбогдсон чулуужсан үлэг гүрвэлийн араг яс нь дэлхий даяар музей дахь гол сонирхдог байсан ба үлэг гүрвэлийн дэлхийн соёлын Баттай нэг хэсэг болсон байна. Зарим бүлэг нь том хэмжээтэй , түүнчлэн тэдний мэт санагдах monstrous болон гайхалтай шинж чанар , тухайлбал юра Парк шиг хамгийн шилдэг борлуулалттай ном, кино, дахь үлэг гүрвэл " ээлжит тоглолтоо хангасан байна. Амьтдын Удаан задардаг олон нийтийн урам үлэг гүрвэлийн шинжлэх ухааны ач холбогдол бүхий санхүүжилт болсон , шинэ нээлт тогтмол хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамрагдсан байна. Etymology
Ангиллын амьтдыг Динозавриа албан ёсоор дараа нь Англид, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн байсан нь "Saurian хэвлээр явагчдын тухай тусдаа овог аймаг, дэд тулд"-г ашигладаг байсан палеонтологич Сэр Ричард Оуэн зүгээс 1842 онд нэрлэсэн байна. нэр томьёо юм "(аварга гүрвэл" буюу "хэвлээр явагч амьтан" гэсэн утгатай sauros) болон σαῦρος грек ("," аймшигтай "хүчтэй гэсэн утгатай deinos," эсвэл "аймшигтай их)" үгээр δεινός гаралтай.  ангилал зүйн нэр байдаг ч ихэвчлэн үлэг гүрвэл "шүд, хумс, бусад fearsome шинж чанар нь лавлах гэж ойлгогдож байгаа, Оуэн нь ердөө л тэдний хэмжээ, сүрлэг дурсан үүнийг зорилготой. Филогенезийн ангилал зүйн дагуу, үлэг гүрвэлүүдийн ихэвчлэн Neornithes [орчин үеийн шувуу] тэдний хамгийн сүүлийн үеийн нийтлэг өвөг (MRCA), болон бүх үр удам "Triceratops бүрдсэн бүлэг гэж тодорхойлсон байна. Энэ нь мөн амьтдыг Динозавриа хувьд тодорхойлж болох санал болгосон байна Megalosaurus болон Iguanodon нь MRCA, эдгээр нь түүний амьтдыг Динозавриа хүлээн зөвшөөрсөн үед Ричард Оуэн аас иш татсан нь гурван төрөлд хоёр байсан учир аль аль нь тодорхойлолтыг үлэг гүрвэл гэж тодорхойлсон байгаа малын нэг багц дахь үр дүн: ". амьтдыг Динозавриа = Ornithischia + Saurischia" theropods (ихэвчлэн bipedal махчин амьтан болон шувууд), ankylosaurians (хуягт өвсөн quadrupeds), stegosaurians (бүрсэн өвсөн quadrupeds), ceratopsians (эвэр, frills нь өвсөн quadrupeds), ornithopods ("нугас, үнэт цаас" зэрэг bipedal эсвэл quadrupedal өвсөн тэжээлтний), болон sauropodomorphs хамарсан (урт хүзүү болон сүүлэнд нь ихэнхдээ том өвсөн тэжээлт quadrupeds). Шувууд нь одоо theropod үлэг гүрвэлийн цорын ганц Бэлэвсэн угсаа гэж хүлээн зөвшөөрнө. Уламжлалт ангилал зүйн хувьд шувууд үлэг гүрвэлийн үүсэн байсан нь тусдаа ангид тусдаа superorder гэж үзэж байна. Гэсэн хэдий ч, үлэг гүрвэлийн холбоотой орчин үеийн палеонтологичид ихэнх нь филогенезийн нэршил талд ангилал уламжлалт хэв маягийг эсэргүүцэж, энэ хандлага нь байгалийн бүлэг байх нь бүлгийн бүх гишүүд удам түүнчлэн бүлэгт оруулах ёстой гэж шаарддаг. Шувууд ийн үлэг гүрвэлүүдийн гэж үздэг ба үлэг гүрвэлүүдийн, тиймийн тул, устаж үгүй ​​болсон биш юм байна. Шувуу үлэг гүрвэлүүдийн байгаа saurischians байгаа theropods байгаа coelurosaurs,,, байгаа дэд бүлэг Maniraptora харьяалагддаг гэж ангилдаг. 

Арслан заан

Зааныхан овгийн төрөл болох арслан заан (Mammuthus) одоогоос 300000-200000 жилийн өмнөөс Европ, Ази, Хойд Америкийнэх газарт өргөн тархан нутаглаж байсан ба 10000 жилийн өмнө учир битүүлэг шалтгаанаар устжээ.Зааны овгийн бие даасан төрөл зүйл атал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр одоогийн зааны өвөг мэтээр зарлаж байгаа нь туйлийн буруу юм. Учир нь одоогийн заан ч арслан заантай нэгэн цаг үед нийтлэг өвгөөс үүсч бий болсон ажээ.
  • Шавьж нь дэлхий дээр 400 сая жилийн өмнө үүссэн.
  • Одоогоор дэлхий дээр 20.000 төрлийн зөгий байна. Зөгий 500 гр бал бэлтгэхийн тулд ойролцоогоор 10 сая удаа цэцгэн дээр сууж, нисэх шаардлагатай болдог аж.
  • Эмэгчин жоом жилд хоёр сая орчим өндөг гаргана. Үүнээс гадна жоом толгойгүйгээр долоо хоног амьд байж чаддаг.

Friday, May 30, 2014


Борцгор хотон шувуу


 
 

Борцгор хотон бол Монгол орны “Улаан ном”-д орсон нэн ховор шувуу юм. Өнгөрсөн жил гэхэд Ховд аймгийн Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрынхан хотон шувуу олноор нутагладаг Хар-Ус нуур орчмор тооллого хийхэд 62 борцгор хотон л тоологджээ. Тэдгээрийн 57 нь нас бие гүйцсэн шувуу, 5 нь дэгдээхий байв. Хотон шувууны тоо толгой буурахад хүмүүсийн нөлөө маш их байсан юм.
“1960-1970-аад оны үед Их нууруудын хотгорын загас ихтэй томоохон нууруудад хотон шувуу хэдэн зуугаараа нутаглаж байсан” (1) хэмээн Зэрлэг амьтан хамгаалах төвийн захирал, шувуу судлаач Б.Нямбаяр хэлсэн юм. Мөн тэрээр хэлэхдээ “Дэлхий дээр долоон зүйлийн хотон байхаас манайд борцгор хотон л байдаг. Борцгор хотон нь дэлхий дээрх хамгийн том уены шувууны нэг юм. Түүний далавчны дэлгэцийн урт 310-350 см, хошууны урт 37-45 см, биеийн жин 9.5-12 кг байдаг”(2) гэсэн юм.
Гэтэл, 2007 онд Хар-Ус нууранд ирж зусдаг 10 гаруй хотонгийн хоёрыг нь агнасан хэрэг гарчээ. Ингэхдээ шувууны их биеийг нүхэнд булж, толгойг нь тасдаад аваад явжээ. Учир нь хотон шувууны хошуун хусуур уяачдын гангараа болдог төдийгүй хурдан морины хутаг арилгадаг гэсэн дом байдаг аж. Шувуудыг агнасан хоёр залуу, хотонгийн хошууг мөнгө олох зорилгоор Хятад улс руу хил дамнуулан гаргах гэж байсан хэмээн мэдэгджээ.
Энэ мэт хурдан морины хусуур хийх нэрийдлээр хотон шувууг олноор агнадаг байж. Хэдэн жилийн өмнө Увс аймгийн нэгэн сумын наадамд гэхэд хотон шувууны хошуун хусууртай 100 гаруй уяач тоологджээ. Тэдгээр хусуур бүхэн нэг шувуу гэсэн үг. Ер нь хотон шувууны хошуун хусуур эдэлгээ сайтай хэмээн уяачдын дунд яригддаг аж. Зарим нь хагас зуун жил болж үр ач нартаа өвлөгдөх нь энүүхэнд.
Хоорондоо солилцож худалдаалах явдал ч цөөнгүй байдаг бололтой. “Хотонгийн хошуун хусуур зарна” гэсэн зар цахим хуудсанд бичээстэй байхыг хараад үнийг нь асуутал 3 сая гэж хариулсан. Алт, мөнгөөр чимэглэсэн нь 10 сая хүрэх тохиолдол ч байдаг аж.


Монголын шувуу судлалын нийгэмлэгийн захирал, шувуу судлаач С.Гомбобаатар “Борцгор хотон хэдий дэлхийд ховордож буй шувуу боловч устаж болзошгүй байдалд хараахан хүрээгүй. Гэтэл манайд өнөө маргаашгүй устах аюулд хүрээд байна” (3) гэсэн юм. Зүүн Европ болон Төв Азийн орнуудаар тархсан борцгор хотонгийн тоо толгой 6700-9300 байгаа ч Монгол оронд хэдхэн зуугаар л тоологдож байгаа.
Тэрээр цааш нь хэлэхдээ, “Энэ шувуу манай баруун бүсийн Хар ус, Айраг, Увс зэрэг хэдхэн нууранд л амьдардаг. Мөн тэндээ үрждэг. 1990-ээд оноос өмнө Хар ус нууранд борцгор хотонгийн томоохон сүрэг үрждэг байсан. Гэтэл 1980-аад оны сүүлээр борцгор хотонгийн хошууг хурдан морины хусуур хийхийн тулд маш олноор нь буудаж алсан. Үүнээс улбаалаад хотон шувуу эрс цөөрсөн юм. Түүнчлэн хавар, намрын түймэр, загасны нөөц багассан, мал их бэлчих болсон зэрэг нь борцгор хотонгийн тоо толгойд ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа. Сүүлийн хэдэн жил үржиж буй хос хотон шувуу олсон мэдээ нэг ч олдоогүй. Тэгэхээр манайд үржихээ больсон гэсэн үг. Энд тэнд ганц хоёроороо, дээд тал нь зургуулаа сүрэглэсэн хотон л үзэгдэх болсон” (4) гэсэн юм.


Шувуу судлаач Б.Нямбаяр “Хотон дөрвөн нас хүрч байж бие гүйцэж үржилд ордог. Хүний хөлөөс дайжин нутаглах газраа хайж явсаар байгаад хотонгийн өндөглөх хугацаа нь хойшлогддог. Үүнээсээ болж өндөглөлгүй өнжих ч тохиолдолтой. Хавар нүүж ирэнгүүтээ үржилд орж өндгөө сар гаруй хугацаанд л тээдэг. Ихэвчлэн тавдугаар сард үүрээ засч хоёр өндөг гаргаж, 35 орчим хоног дарж ангаахай болгоно. Хотон үржлийн үедээ их эмзэг үргэмтгий тул үүр, өндгөө голох тохиолдол элбэг гардаг юм байна. Ялангуяа шувууд өндгөө элгээрээ дарж бүлээцүүлдэг байхад хотон савраараа дардаг тул айлгаж цочоосон үед өндгөө бяцалж хагалах аюултай” (5) гэж ярьсан юм. 

Хурц хараат тас


 
2014 оны 03 сар
 

Газраас хоёр км өндөрт жигүүрээ дэлгэсэн нөмрөг тас агаарт элин халин хөвнө. Ингэж нисэх тас шувууг доороос ажиглаваас өчүүхэн цэг мэт үзэгдэх бөгөөд харин тас ийм өндрөөс өтгөн ногоон дундах үхсэн амьтны сэг зэмийг ялган харж чаддаг аж. Түүний хурц хараанаас хээр талын хэн ч үл зугтаж чадна.
Нэгэн үе тас шувуу үнэрлэх чадвараараа үхсэн амьтдын сэг зэмийг олдог гэж боддог байжээ. Үүнийг шалгахаар ил задгай газар үхсэн амьтан мэт харагдах чихмэл байрлуулан, үүнээс арван алхмын зайтай газар модны мөчрөөр далдалсан гулууз мах тавьжээ. Уг нь “үнэрч” тас өмхийрсөн махыг төвөггүй олох ёстой байлаа. Удалгүй чанх дээр эргэлдэн нисэх тас шувуу “тоглоомон” чихмэл дээр бууж, доторх сүрлийг нь хүү тарах мөртлөө хамар цоргин хурц үнэртэх хажуу дахь махыг ер анхаарсангүй. Тэгэхлээр тас үнэрлэх эрхтнээрээ биш, харин хараагаа ашиглан олзоо олдог байх нь.


Тас өндөрт нисдэг төдийгүй өндөрт нутагладаг шувуу юм. Мөн цавчим элгэн хад, өндөр хясаа даган үүрээ засна. Эверестийн уулс орчим 6970 метрийн өндөрт тас шувуу нисэж байхыг харсан гэдэг бөгөөд ийм өндөрт нисэж чаддаг учраас төвөдүүд энэ махчин шувууг “тэнгэрийн шувуу” хэмээн нэрийддэг аж. Тиймээс нас барсан дотны хүмүүсээ шувуунд зориулан хад асгатай уулын энгэрт ил задгай орхидог байжээ. Тэднийг тас шувуу тэнгэрийн оронд аваачдаг хэмээн нутгийн хүмүүс итгэдэг байна.
Испанийн сүрлэг ойгоос Солонгосын хойг хүртэл Евразийн өргөн уудам нутгаар тархсан тас шувуу далавчаа дэлгэхээр 3 метр хүрдэг агаад мөн хамгийн хүнд шувуу гэгддэг. Бүр жин нь 10 гаран кг хүрэх нь энүүхэнд. Сонирхолтой нь, эм тас эрээсээ ялигүй том биетэй. Мөн тархалтын хувьд баруунаас зүүн болох тусам бие нь үл ялиг томордог бөгөөд Европын тасаас Монголын тас 10 орчим хувиар лагс жинтэй байх жишээтэй.


Дэлхий даяар 14-20 мянган тас тоологдсон бөгөөд манай оронд нөмрөг тас, нохой тас гэсэн хоёр зүйл бий. Хэдийн тас үхсэн амьтны сэг зэмээр хооллох ч заримдаа шавж болон могойгоор хооллодог аж. Өндөр модны орой, цавчим элгэн хадан дээр зассан үүр нь өргөнөөрөө 1.4-2 метр, гүнээрээ 1-3 метр хүрэх нь бий. Дотор нь насанд хүрсэн том хүн зогсоогоороо багтчих гээд бодохоор үнэхээр сүрдмээр шувуу.
Харин өндөг нь 50-56 өдрийн дараа хагарна. Өндөгнүүдийн 90 хувь нь ангаахай болдог бөгөөд бие балчир ангаахайнуудын хагас нь нас бие гүйцэж том болдог байна. Эсэн мэнд бойждог энэ үзүүлэлтээрээ ч тас аваргалдаг. Хавар өндөгнөөсөө гарсан ангаахайнууд 6-7 сарын дараа бие гүйцэж, хараа цуцам хээр талыг өндрөөс ажиглан бие даан нисдэг аж. Тэд бидэнд цэг мэт харагдах ч, бид тэдний өмнө бүхнээ ил.

Улсын Газарзүйн XX Олимпиадын төрөл



 
2014 оны 05 сар
 

Улсын Газарзүйн XX Олимпиад 2014 оны 5-р сарын 6-8-ны хооронд Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Олимпиадад 21 аймаг болон Улаанбаатар хотоос шалгарсан 30 сурагч, 30 багш оролцсон бөгөөд “National Geographic Монгол” төсөл Улсын Газарзүйн 20-р Олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан юм.
5-р сарын 6-нд болсон нээлтийн үйл ажиллагаанд Олимпиад зохион байгуулах хорооны дарга проф В.Батцэнгэл, орлогч дарга проф Е.Батчулуун, комиссын гишүүд Академич Д.Доржготов, док П.Мягмарцэрэн, док Д.Даш, проф Ч.Лхагвасүрэн, ахмад газарзүйч Проф Ж.Авхинсүх, проф М.Баянтөр, проф Д.Базаргүр, ахмад багш Л.Өнөр, National Geographic Монгол сэтгүүлийн редактор М.Батбаясгалан болон Газарзүйн Олимпиадын үе үеийн төлөөлөл оролцов.
Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн газарзүйн олимпиадад аймаг, нийслэлээс шалгарсан 30 багш, 30 сурагч оролцсоноос,

СУРАГЧДЫН ТӨРӨЛД:
1-р байр М.Урангуа (Увс,1-р сургууль),
2-р байр Б.Бат-Очир (Говь-Алтай, Алтай сум), Н.Энрэлт (Улаанбаатар, Сант сургууль),
3-р байр Т.Энх-Ивээл (Улаанбаатар), Л.Лхасүрэнжав (Хөвсгөл, Эрдмийн далай ЦС), Ч.Ганбаяр (Улаанбаатар, Шинэ Монгол сургууль)

БАГШ НАРЫН ТӨРӨЛД
1-р байр А.Сансартуяа (Хөвсгөл, Эрдмийн далай ЦС),
2-р байр Р.Адьяа (Увс, 2-р сургууль),
3-р байр С.Эрдэнэтуяа (Сүхбаатар 1-р сургууль) нар байр эзэлжээ.

Улсын Газарзүйн олимпиадыг зохион байгуулахад Зохион байгуулах хороо, МУИС, МУБИС, “Ховд” их сургууль, ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, Газарзүйн нийгэмлэг, Монголын Газарзүйн боловсролын нийгэмлэг, “National Geographic” сэтгүүл, төгсөгчдийн төлөөлөл болох Б.Цэрэнханд (МУБИС), Ц.Азбилэг (МУБИС), Д.Батболд (МУБИС), Д.Нацагдорж (МУБИС), Т.Пүрэвсүрэн (МУБИС), М.Бадраа (МУБИС), Я.Гансүх (МУИС), Г.Цогт-Эрдэнэ (МУИС) нар хандив туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа.
Ийнхүү “National Geographic” сэтгүүл олимпиадад оролцсон багш сурагчдыг 5 сая төгрөгийн сэтгүүл, дурсгалын зүйлсээр урамшууллаа.

Сонор чихт Соотон гуйванга

Хаврын урь орж, нүүдлийн шувууд ирэхийг тэсэн ядан хүлээсэн бидний хэдэн нөхөд ойрмогхон Өмнийн говийг зорилоо. Даланзадгадад нэг андындаа тухтай хоноглоод өглөөний цай ууж, өнөө л жигүүртнээ хэлцэх зуур, цонхоор нүд бэлчээсэн нэг маань “Тэнд шувуу...” гээд цонх руу заахад, судлаач залуу нөхөр маань “Соотон гуйванга нисч байна” гэв. Бид ч айлын өрөө тойрон гүйлдэж, цонхоор тэр шувууны суух газрыг багцаалж аваад олон үггүй ухасхийлээ. Хоёрхон гудмын хойхно, айлын таримал модны сүүдэр, навчны дунд энэ шувуу биеэ далдлан суусан байв.

Monday, May 26, 2014


Инфографик: Мазаалай


 
2014 оны 05 сар
 

Мазаалай бол Монголын улаан номонд орсон нэн ховордож буй амьтан юм.
Хөгжүүлсэн:Батзаяа | - |