Хүрэн баавгай, Араатны хаан арслан хоёрын аль нь илүү гэдгийг дээрх бичлэгээс хүлээн авч үзнэ үү
Саарал чоно
Саарал чоно (лат. Canis lupus) эсвэл чоно (о.т. чонос) гэж шууд ойлгогдох нь — Чонынхон овгийн зэрлэг зүйлүүд дундаа хамгийн том биетэй зүйл. 300 мянга орчим жилийн өмнө Хожуу Плейстоценийн үед үүсч, мөстлөгийн үеийг давсан.[1] ДНХ-ийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас үзэхэд саарал чоно гэрийн нохойтой (Canis lupus familiaris) гарал нэгтэй болох нь тогтоогджээ.
Өхөөрдөм бяцхан амьтан
Ямар ч амьтны үр зулзага хамгийн өхөөрдөм, хамгийн хөөрхөн харагддаг шүү дээ. Түүнчлэн том том гэхэд л жирийн морины унагатай тэнцэхүйц тэгээд ерөнхийдөө томхон биетэй нохойтой ойролцоо биетэй пони морьд гэхчилэн өхөөрдөм амьтад олон. Харахад л хайр татам, яг л чихмэл тоглоом шиг өхөөрдөм харагдах бяцхан амьтдын зургийг энд нийтэлсэн байгаа ба ертөнцийн хамгийн хайр хүрэм эдгээр амьтад таны амьтдыг, амьд байгалийг хайрлах сэтгэлийг дэврээнэ бизээ.
Арслан
Сүрэглэж амьдардаг амьтан ба нэг сүрэгт нэгээс хоёр эрэгчин, гурваас зургаан эмэгчин, бас зулзаганууд байна. Гэхдээ сүрэгтэй болтлоо эрэгчин нь ганцаараа амьдарна. Эрээн тахь, нүү, анааш, одос зэргийг барьж иддэг. Хүнд халгүй гэгддэг ч, хүний аминд хүрч байсан удаатай.
Бизон үхэр
Нэг тонн хүртэл жинтэй энэ амьтан хойд Америк дахь хамгийн том биетэй хоёр өвсөн тэжээлтний нэг (нөгөөх нь хандгай) юм. Нэгэн цагт уул талыг бүрхэн сүрэглэдэг байсан бизон хүний гараар сүйтгэгдэн мөхөлд хүрэх тун дөхсөн боловч хамгаалалтанд авснаар үлдэж чаджээ. Өөрийнх нь тайван байдлыг алдагдуулахгүй бол бизон шиг аюулгүй амьтан байхгүй.
Хараацай
Африк тивээс гаралтай гэгддэг ба одоо ч Африкт хамгийн олон янзын хараацай амьдардаг болно. Мөн далай, тэнгисийн хэд хэдэн аралд таарна. Нилээд хэдэн зүйл нүүдлийн хараацай бий. Цөөн хэдэн зүйл хараацай хүний үйл ажиллагаанаас болж устсан ч зарим зүйл нь хүний өөрчилсөн орчинд дасан зохицож, хүнтэй ойр амьдардаг.